Үндсэн үзэл баримтлал
- Нийгмийн халамжийн байгууллагын онцлогийг өргөн хүрээнд хэрэгжүүлж, аливаа хэм
хэмжээнд баригдалгүй манлайлагч, бие даасан үйлчилгээг үзүүлнэ. - Хүний “Амьд явах баяр баясгалан”, “Сэтгэл дүүрэн амьдрал”-г дэмжихийн төлөө сэтгэл
шингэсэн үйлчилгээг эрхэмлэнэ. - Байгууллагын хөгжил төдийгүй ажилчид, тэдний гэр бүлийн аз жаргалтай байдлыг
нэмэгдүүлэхийг зорино. - Талархах сэтгэлтэй байж, нийгэм орон нутагтаа хувь нэмрээ оруулна.
Байгууллагын тухай
Нэр | “Жоонанкай” Нийгмийн халамжийн байгууллага |
---|---|
Байршил | Сайтама муж, Сайтама хот, Ивацүки дүүрэг, Шинфүкүжи 1465 |
Тэргүүн, ТУЗ-н дарга | ОСАВА ТАКАШИ |
Ерөнхий захирал | ОСАВА ТАЙКО |
Байгуулагдсан огноо | 2000 оны 1 сарын 6 |
Үйл ажиллагаа | Ахмадад зориулсан асаргааны үйлчилгээ |
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан халамжийн үйлчилгээ | |
Орон нутгийн харилцах үйлчилгээ | |
Салбар нэгж |
|
Бидний ажлын зорилго юу вэ?
Бидний үзүүлдэг асаргааны агуулга, чиглэл нь салбар нэгж бүрт өөр боловч, тус тусын үйл
ажиллагаагаар дамжуулан, ахмадын бие даах чадварыг хадгалах, нэмэгдүүлэх, хүн бүрт
илүү тайван, сэтгэл амгалан амьдрах орчныг олгохыг зорин ажиллаж байна.
Ажлын агуулга
Биеийн үндсэн асаргаа
(Хооллох, усанд оруулах, ариун цэврийн асаргаа)
Бусад асаргаа
(Биеийн байдал хянах, амны хөндийн арчилгаа, асаргааны тэмдэглэл хөтлөх гэх мэт)
Ажлын байрны давуу тал
- Сард 10 өдрийн амралттай.
- 6 сараас дээш ажилласны дараа жилд 10 хоногийн цалинтай амралт олгоно.
- Асаргааны мэдлэг туршлагагүй байсан ч үнэгүй сургалтанд хамрагдах боломжтой.
- Ажилчдын сэтгэлзүйн тогтвортой байдлыг хангах зорилгоор жилд нэг удаа стрэссшалгах тест явуулж, шаардлагатай ажилчдад урт амралт олгох гэх мэт арга хэмжээ авч хэрэгжүүлдэг.
- 3-с дээш жил ажилласан ажилчдад зориулж мэргэшүүлэх сургалтыг зохион байгуулдаг. Энэ сургалт нь Асаргаа нийгмийн халамжийн ажилтны лицэнз авахад гол шалгуур болно.
- Жилд 1 удаа эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ явуулдаг.
- Жилд 1 удаа халдварт томуугийн урьдчилан сэргийлэх тарилгад хамруулна.
- Эмэгтэй ажилчдад зориулсан дотуур байртай ба сарын түрээс хямд.
- Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийг дэмжин ажилладаг.
Цалингийн тооцоолол (Жишээ)
Ур чадвартай ажилтан-Эхний жилээс үндсэн ажилтны гэрээгээр ажиллана. | |
Нийт жилийн орлого: | 2,430,000иен (Үндсэн цалин+ жилд 2 удаа урамшуулалт цалин) |
Ажилд авах шалгуур
- Япон хэлний N4 түвшнээс дээш мэдлэгтэй байх
- 18-40 хүртэлх насны
- Хүйс харгалзахгүй
- Япон улсад хууль бусаар оршин суугаагүй байх
- Ажиллах хүсэл эрмэлзлэл дүүрэн байвал бид таныг хүлээж авахдаа баяртай байх болно.
Монгол ажилчид
2019 оны 1 сард Монголоос анхны дадлагажигчидаа хүлээн авсан.
2020 оны 4 сард хоёрдох ээлжийн дадлагажигчидаа хүлээн авлаа.
Эхний нэг сар Асаргааны мэргэжлийн япон хэл, Ур чадварын суурь мэдлэг олгох бэлтгэл сургалт ордог.
2020 оны дадлагажигчийн сургалтыг коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор онлайнаар оров.
Нийт ажилчдын тоо 180 орчим ба 6 монгол ажилтан (орчуулагч 1,ур чадварын дадлагажигч 5) ажиллаж байна.
Манай уриа бол ‘Сэргэлэн цовоо, хөгжилтэй, эв найртай, эрүүл чийрэг амьдарцгаая’ юм. Бидний өдөр тутмын ажил завгүй ч амрах, өөрийгөө хөгжүүлэх, сурах цаг заавал гаргахыг хичээдэг.
Хаяг, холбоо барих
‘Ширасаги’ Тусгай халамжит асрах газар, ‘Ширасаги’ Богино хугацаагаар асрах газар
ш/х: 339-0032
Сайтама муж, Сайтама хот, Ивацүки дүүрэг, Минамишимоарай 1538-7
Утас
048-791-2528
Факс
048-798-6811
‘Ширасаги’ Халамжийн газар
ш/х: 339-0044
Сайтама муж, Сайтама хот, Ивацүки дүүрэг, Шинфүкүжи 1465
Утас
048-797-4348
Факс
048-797-1114
И-мэйл | jonankai@j-shirasagi.jp, mo.in@j-shirasagi.jp |
Вэб хуудас | https://shirasagi-care.com |
Facebook хуудас | https://www.facebook.com/jonankai/ |
Монгол хэл | https://www.facebook.com/workinjapanjonankai/ |